СЕХ-НЫХОН СОНГОГЧДЫГ ҮЛ ХҮНДЭТГЭЖ БАЙНА ГЭЛЭЭ

2018-08-14  

Иргэний зориг ногоон намыг УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан юм.  Ингэхдээ СЕХ-ноос тус намыг 2016 оны УИХ-ынхаа сонгуулийн тайланг ирүүлээгүй тул ийм шийдвэр гаргасан гэсэн юм.  Энэхүү шийдвэрийг ИЗНН-ынхан эсэргүүцэж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэж эсэргүүцэж байгаа аж.  ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг '42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шийдвэр гарснаас хойш АН, МАН-ынхан ил далдаар сурталчилгаа явуулж байнаа. Хуульд тодорхой хугацаа зааж, ямар нэгэн хуралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон.  Ийнхүү нэг талд давуу эрх олгож байгаа нь биднийг сонгох хүсэлтэй сонгогчдыг маань үл хүндэтгэж байгаа хэрэг юм' гэжээ.

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Батбаатар 'СЕХ удаа дараа ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргаж байна.  2016 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Сая нөхөн сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ бол цаанаа улс төрийн том зорилготой. Хоёр том нам өөрсөдтэйгээ өрсөлдөх улс төрийн хүчнийг байлгахгүй байх гэж ийм шийдвэрийг СЕХ-ноос гаргуулсан' гэв.

 

 

Б.ХУЛАН 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?