МЗЭ-ийн УЗ саяхан хуралдаж Бага чуулганаа зарлан хуралдуулах шийдвэр гаргажээ. -Их Хурлаас сонгогдсон МЗЭ-ийн дарга А.Эрдэнэ-Очир нас барсан тул түүний орны хүнийг сонгох шаардлага гарсан. Бага чуулганыг энэ сарын 25-ны өдөр хуралдуулах товыг зарласан. Бага чуулганаар дүрмэндээ өөрчлөлт оруулж, УЗ-ийн даргыг хэрхэн шийдвэрлэх гарцаа олно. Гол нь ирэх оны эхээр МЗЭ-ийн 90 жилийн ойг тэмдэглэнэ. Үүнд л гол анхаарлаа төвлөрүүлж байна гэж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Саруулдалай Control.mn сайтад мэдээллээ.
Ц.ХИШГЭЭ