2018 оны Роботын технологийн олон улсын хурал 8-р сарын 15-нд Бээжингийн И Чуан олон улсын үзэсгэлэнгийн төвт зохион байгуулагдлаа. Тус хурал "Ухаалаг шинэ чадавхыг бий болгон, нээлттэй шинэ эрин үеийг эхлүүлэх" уриан дор явагдаж, форум, роботын бүтээгдэхүүний үзэсгэлэн, роботын тэмцээн, автомат удирдлагатай систем зэрэг дөрвөн хэсгээс бүрдэж, дэлхийн олон орон роботын технологийг хэрхэн хөгжүүлж байгаа шинэ үр бүтээлийг дэлгэн харуулжээ.
Форум нь олон улсын хамтын ажиллагаа болон боломж, суурь технологи болон инноваци, хиймэл оюун ухаан болон нэгтгэл, шинээр хөгжүүлж буй программ болон практик, зах зээлийн хэтийн төлөв болон хөрөнгө оруулалт гэсэн зургаан шат дарааллаар илтгэл, хэлэлцүүлэг хийжээ. Роботын бүтээгдэхүүний үзэсгэлэнд аж үйлдвэр, үйлчилгээний, тусгай зориулалтын роботыг танилцуулсан байна. Тус хурал 8-р сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж : cri.cn