АЗИЙН СПОРТЫН НААДМЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ

2018-08-18  

Азийн спортын 18 дахь наадмын хэвлэл мэдээллийн төв 16-ний өдөр Жакартагийн хурлын төвд албан ёсоор нээгдлээ. 

Нээлтийн ёслолын үеэр хэвлэл мэдээллийн төвийн дарга, Азийн спортын наадмын зөвлөлийн хэвлэл мэдээллийн хорооны дарга Лү Жинжао хэвлэл мэдээллийнхэнд баяр талархал дэвшүүлж, олимпийн наадмын хоёр долоо хоногийн хугацаанд Жакарта болон Пеламбанг хот зэрэг газраас Азийн спортын наадмын арга хэмжээг мэдээлэн хүргэх гэж буй 8000 гаруй сэтгүүлчдэд ажлын тохитой орчин, хэвлэл мэдээллийн үйлчилгээ түргэн шуурхай хангахад онцгой анхаарч ажиллана хэмээн мэдэгдлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр төлөөлөгчид орон нутгийн онцлогтой бүжгийн тоглолт сонирхож, хэвлэл мэдээллийн төвтэй танилцжээ.

Азийн спортын наадмын Жакарта дахь хэвлэл мэдээллийн төвд хэвлэл мэдээллийн 4000 гаруй сэтгүүлчид ажиллах юм байна. Хэвлэл мэдээллийн төв ажлын хэсэг, амрах хэсэг, уулзалтын хэсэгтэй байх ажээ.  Мөн сайн дурын ажилчид наадмын хөтөлбөр, уралдааны үр дүн, талбайн заалт зэрэг үйлчилгээг хангахаас гадна хоол унд, валют солих, утасгүй интернет зэрэг үйлчилгээ үзүүлэхэд туслахаар зохицуулсан байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?