АЗИЙН НААДАМ ЖАКАРТАД ХӨШИГӨӨ НЭЭВ

2018-08-20  

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн спортын наадам энэ сарын 18-нд Индонезийн нийслэл Жакарта хотод хөшигөө нээлээ. Хамгийн анхны Азийн спортын наадам 1951 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд Азийн наадмыг Жакарта хот гурав дахь удаагаа хүлээн авч буй нь энэ юм.

Ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх 18 дахь удаагийн Азийн спортын наадамд 45 улсын 11300 тамирчин спортын 40 төрөлд 463 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

Энэ удаагийн наадамд Монголоос хөдөлмөрийн баатар Д.Сумьяа, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин П.Орхон нараар ахлуулсан 328 тамирчин өрсөлдөхөөр Индонезийг зориод байна.

Энэ өдрүүдэд Азийн спортын наадмын сагсан бөмбөгийн тэмцээн ид дундаа үргэлжилж байгаа юм. Дөрвөн жилийн өмнө Инчоны Азийн наадамд урьдчилсан шатнаас оролцсон ч шилдэг найман багийн нэгээр шалгарч шуугиан тарсан эрэгтэйчүүдийн шигшээ баг энэ удаа Өмнөд Солонгос, Тайланд, Индонезийн багуудтай нэг хэсэгт оржээ.  

Дотоод холбоодын зөрчлөөс шалтгаалж сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн олон улсын тэмцээнд оролцоогүй эрэгтэйчүүдийн шигээ баг эхний тоглолтоо Тайландын эсрэг хийж 87:86 ялагдсан. Олон хэмжээний мастер Ш.Сэдбазарын удирдлагад оролцож буй манай баг  хэсгийн хоёр дахь тоглолтдоо БНСУ-ын эсрэг өрсөлдөөн үзүүлж хараахан чадсангүй 108:73-аар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэхэд хүрсэн. Харин энэ хэсгийн нөгөө тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч Энэтхэгийн баг Тайландыг нэг онооны зөрүүтэй буулгаж авснаар манай багт боломж гарч ирсэн. Эрэгтэйчүүдийн шигшээ баг энэ сарын 25-нд явагдах хэсгийн сүүлийн тоглолтод Энэтхэгийн багийг олон онооны зөрүүтэй хожсон тохиолдолд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломж гарч ирэх юм.

Инчоны Азийн наадамд мөн шөвгийн наймд шалгарсан эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар энэ удаа О.Баярцогт ажиллаж байна. Тэд эхний тоглолтоо Хонг Конгын багийн эсрэг хийж үндсэн цагт 83:79-өөр буулгаж авсан юм. Энэ тоглолтод Муратын Булбул гэх охин гялалзаж 37 оноо авч багаа хожилд хөтөлсөн. Манай охид хоёр дахь тоглолтоо Японы багийн эсрэг хийж   107:35-аар хожигдсон юм. Одоо БНХАУ болон Тайландын багтай өрсөлдөнө.  Тайландын багийг аргалчихвал  тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжтой юм.

Сүүлийн үед манай оронд хурдтай хөгжиж буй 3х3-ын сагсан бөмбөгчид Азийн наадамд оролцохоор Жакартад газардаад байна. Энэ удаагийн наадамд О.Энхбаатар, А.Сүхбат, О.Мөнх-Оргил, н.Ихбаяр нарын залуу тамирчид эх орноо төлөөлж талбайд гарахаар болжээ. Чансаагаараа тэргүүлж буй манай багийн тамирчид эхний тоглолтоо маргааш 16:20 цагаас Тайванийн багийн эсрэг хийнэ.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?