ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

2018-08-20  

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг байснаас 320 мянга болгож 80мянган төгрөгөөр нэмэгдүүлэв. Ингэснээр хувийн хэвшлийн ажилчдад ямар сайн нөлөөтэй вэ. Яг үнэндээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцож үзэн цалин олгодог хувийн хэвшлийн соёл манайд байхгүй. Тэгэрээх энэ мөнгө нэмэгдсэн эсэх нь жирийн иргэдэд тийм ч сонин биш. Угтаа бол “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм” гэж тод томруунаар хуулиндаа заасан байдаг.

Харин хууль тогтоомжоо ягштал мөрдөж, ажлаа гаргууд сайн хийдэг гэх, салбар   нь тэр чигтээ уналтад орчихсон хуулийн байгууллага болон, хууль тогтоох засаглалын хэтэвчийг дүүргэх таатай мэдээ болж байгаа юм. Бүх л торгууль, төлбөр энэ хуулиар зохицуулагддаг болохоор тэд төрийн санд тэдэн төгрөг цугларна гэсэн тооцоо гаргаад, зарцуулчихаад байж байгаа бизээ.

Энэ хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ гэнэ. Ингэхээр “дүрмийн дагуу” бүх өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж эргээд иргэдэд дарамт болдог. Өнгөрсөн онд яг ингэж 180 мянган төгрөг байсныг 240 мянган төгрөг болгож цалингийн босго тогтоохтой зэрэгцээд бүх юмны үнэ өссөн билээ.

Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь хэнд хэрэгтэй зүйл вэ гэдгийг манай төрийн “том”-чууд сайн тооцдог болтой юм. Ямартай ч ямар үндэслэлээр нэмсэн шалтгаанаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр 15.00 цагаас мэдээлэл хийхээр болсон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

 

Б.ХУЛАН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?