БААСАН ГАРАГТ ОЮУТНУУД ЖАГСАНА

2018-08-21  

Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 24 хувь хүртэл нэмэгдсэн. Үүнийг аль зургаадугаар сараас хойш Оюутны холбооны хэсэг бүлэг оюутнууд эсэргүүцэж, энэ нь эрчээ авсаар 2000 орчим хүүхдийн эсэргүүцлийн гарын үсэг цуглуулсан байдаг. Гэсэн ч тус сургуулийн удирдлагууд үүнийг үл тоосон байдалтай, хариу өгөхгүй байгаа талаар Оюутны холбооны дарга Г.Мандах мэдээлсэн юм. Тэд зөвхөн эсэргүүцсэн нэр төдий зүүгээд зогсохгүй БСШУСЯ- болон ШӨХТГ-т шаардлага хүргүүлж 2 сар хүлээсний эцэст дорвитой хариу аваагүй байна.

Тиймээс их сургуулийн үр ашиггүй зардлыг хэмнэж, бодит өөрчлөлтийг хүсэх оюутнууд нэгдэж тайван жагсаал хийхээр болжээ. Жагсаал энэ сарын 24-ний Баасан гарагт МУИС-ийн нэгдүгээр байрны цуглах талбайд болох юм байна.

Сургалтын төлбөр нэмэгдсэнээс гадна, хууль бусаар дүн засдаг асуудал байгааг оюутнууд нотолсон юм. Энэ асуудалд Цензургүй яриа нэвтрүүлэгт орсон тус сургуулийн багш хүртэл санаа зовнин, эсэргүүцэж эхэлсэн хүүхдүүдэд дарамт шахалт ирэхвий хэмээн эмээж байснаа хэлж байсан билээ.
 

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ХОРЛОО :МУИС-ИЙН УДИРДЛАГУУД АРАЙ Л ХЭТЭРХИЙ ИХ МӨНГӨ АВДАГ. ОЮУТНУУДЫН НУРУУН ДЭЭР БИШ ЖИРИЙН АРД ТҮМНИЙ НУРУУН ДЭЭР Л ДАРАМТ БОЛЖ АБЙНА 2018-08-21
zochin:CHANARTAI SURGALT BOL YAY GEHSEN DAANCH CHANARGVI.... 2018-08-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?