АВТО ЗАМЫН ХЭВТЭЭ ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ СТАНДАРТЫН ДАГУУ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2018-08-21  

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас гүйцэтгэж эхэлсэн. Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө /Таван шарын төмөр замын гарамны уулзвараас-Ботаникийн нийтийн тээврийн эцсийн буудал хүртэл/, Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвараас 120-н аюулгүйн тойрог-Яармагийн гүүр/-ний авто замд нийт 12626 м2 хэвтээ тэмдэглэгээ хийж гүйцэтгэхээс одоогийн байдлаар 60 гаруй хувь буюу 7395.45 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгээд байна.

Ингэхдээ хуучин тэмдэглэгээг тусгай төхөөрөмжөөр бүрэн арилгаж, шинээр тэмдэглэгээ хийж байгаа нь ажлын явцыг удаашруулахад нөлөөлж байгаа юм. Нийт 2322.85 м2 хуучин тэмдэглэгээг арилгасан байна. Цаашид тэмдэглэгээний ажлын явцыг түргэсгэж, энэ сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэжУлаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?