С.ЧИНЗОРИГ: БАГШ НАР АЖИЛ ХАЯЖ БОЛОХГҮЙ

2018-08-21  

Өнгөрсөн хоёрдугаар сард ОУВС-гийнхан манай улсад ирж ажилласан. Энэ үеэр ЗГ-ын зүгээс төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлага байна гэсэн асуудлыг хөндсөн юм. 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалин огт нэмээгүй учраас энэ оны дөрөвдүгээр улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болоод байгааг ХНХ-ын сайд нь хэллээ.

Тэрээр “Багш нарын түр хороо цалин нэмэхгүй бол ажил хаяна" гэсэн мэдээлэл байна. Гэхдээ манай яаманд, надад албан ёсоор мэдэгдсэн юм алга. Ер нь Монгол улс өөрийн хууль тогтоомжтой. Хэн дуртай нь ажил хаяна гэж нийгмийг донсолгоод айдаст автуулж, дарамталж байгаа юм шиг байдал үүсэхгүй байхыг хүсч, уриалж байна. Ажил хаяна гэдэг бол хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Түр хороо гэж байгууллага гэв гэнэт гарч ирээд улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулчихдаг тийм эрх зүйн үндэс байхгүй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар Засгийн газартай хэлэлцээрт орж байгаа байгууллага ажил хаях эсэх асуудлыг ярих эрхтэй. Ер нь хэн дуртай нь ажил хаяна гэж ярьж байдаг нь буруу. Цалин нэмэх шаардлага байгааг мэдэж байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байгааг санах хэрэгтэй. Тэгэхээр ажил хаях асуудал байхгүй байх” гэсэн юм. ХНХ-ын сайд С.Чинзоригийг тайлбарыг хүргэж байна.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?