ЯАМДААС 115 ШИРХЭГ СОГТУУРУУЛАХ ТӨРЛИЙН ЗҮЙЛ ОЛДЖЭЭ

2018-08-22  

Зам тээврийн хөгжлийн яамны ажлын өрөөндөө архидан согтуурснаас хүн амины ноцтой хэрэг энэ сард гарсан.

Хэрэг гарснаас хойш Ерөнхий сайд үүрэг болгож, төрийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл өгснөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулж, бүх яамдад шалгалт хийжээ. Шалгалтыг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т хийжээ. Түүний үр дүнд Төрийн тусгай хамгаалалттай 18 газар буюу төрийн байгууллагуудаас 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илрүүлжээ. Энэ бол нэг удаагийн гэнэтийн шалгалтаар хийсэн зөрчлүүд.

Олны дунд ам дамжсан “төрийн албаныхан ажлын байран дээрээ архиддаг, дарга нарын сейфэнд архи өрөөстэй байдаг” гэх ам дамжсан яриа өмнө ч байсан. УИХ-ын гишүүд нь төрийн ордонд архи ууж, нэгнийхээ эвгүй бичлэгийг ч олон нийтэд цацсан хэрэг өнгөрсөн парламентын үед гарч байв.

Дээрх шалгалтын дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Албан өрөөнөөс нь архины шил олдсон, архи олдсон зэрэг зөрчлүүдэд хэрхэн хариуцлага тооцохыг Засгийн газраас мэдээлэх юм.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?