НЭГ АЙЛААС БОЛЖ 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИХ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨГДӨХГҮЙ БАЙНА

2018-08-22  

Нэг айлаас болж 640 хүүхдийн сургууль барих газар чөлөөлөгдөхгүй байна Arslan.mn

Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль шинээр барихаар хөрөнгө нь улсын төсөвт тусгагдан газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна.

Сургууль баригдах хэсэгт нийт 14 нэгж талбар өртсөн бөгөөд 13 байршлыг иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна. Үлдсэн нэг байршлын иргэн газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаагаас үүдэн газар чөлөөлөлтийн ажил удаашраад байгаа аж.

Тухайн нэгж талбарт нийт 427 м2 газар, 2х3 хэмжээтэй хуучны шавар байшин байгаа бөгөөд нийт 39.3 сая төгрөгөөр үнэлэгдсэн боловч үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас ийнхүү газар чөлөөлөлтийн ажил зогсоход хүрчээ.

Энэ жил нийслэлд нийт 39 сургууль, цэцэрлэг, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршилд нийт 349 нэгж талбар өртсөнөөс 285 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөх ажил 91 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нэг айлаас болж 640 хүүхдийн сургууль барих газар чөлөөлөгдөхгүй байна Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?