НИЙСЛЭЛ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД БЭЛЭН ҮҮ?

2018-08-23  

Энэ жил улс, нийслэлийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй сургууль цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн. Үүнээс нийслэлийн хариуцсан 27 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил явагдаагүй, ихэнх нь тендер зарлагдах шатандаа байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд 3 ээлжээр хичээллэж, цэцэрлэгүүд сугалаагаар хүүхдүүдийг элсүүлж буй энэ үед сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх нь энэ тэргүүний зорилт.

Гэтэл жилийн 3/4 дуусч байхад нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт эрх шилжсэн 14 цэцэрлэг, 13 сургуулийн барилгын ажил дараах байдалтай байна.

 

Эдгээр сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажил нь газрын асуудлаа шийдвэрлэж чадаагүйгээс гадна төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилласны улмаас удаарширсан, гацсан байдалтай байгаа аж.

ЗАСВАРЫН АЖИЛ НЬ 100 ХУВЬ ДУУССАН НЭГ Ч СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙХГҮЙ 

Харин нийслэлийн хэмжээнд хийгдэх сургууль цэцэрлэгийн их засварын ажилд таван тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэвч долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад засвараа ч эхлээгүй, сонгон шалгаруулалтынхаа шатанд явж байгаа сургууль цэцэрлэгүүд байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын даргын орлогч Л.Дашдэмбэрэл хэлсэн юм. Тэрээр их засварын ажил эхэлчихсэн 10 гаруй сургууль цэцэрлэг байгаа гэлээ. Харин урсгал засварыг дор дороо хариуцан хийж байгаа юм байна. Ер нь жил бүр л урсгал болон их засваруудыг хичээл орохоос хэдхэн хоногийн өмнө халтуурдаж дуусгадаг. Чанар муутай засвар мэдээж эдийн засгийн хохирол авчирна. Бүр өнөөдрийн байдлаар 100 хувь засварын ажлаа дууссан нэг ч сургууль цэцэрлэг байхгүй гэдгийг ч албаныхан хэлсэн юм. 

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?