Өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Солонгос улсын нутаг дэвсгэр Суллик хэмээх далайн хар шуурганд өртөж ихээхэн хохирол учраад байна. Энэ удаагийн Суллик хар салхи нь өмнөх салхитай харьцуулбал илүү хүчтэй байгаа аж. Жэжү арал болон урд хэсгийн хотуудад нилээдгүй хохирол учраад байгаа бөгөөд одоогоор хохирлыг хэмжээг тогтоох боломжгүй ажээ. Тус улсыг зорих нислэгүүд ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Өмнөд Солонгосын засгийн газраас онцгой байдал зарлаж, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ анхааруулжээ.
Эх сурвалж : Yonhap news