МОНГОЛ ХООЛНЫ СОЁЛООР ДАМЖУУЛАН ЖУУЛЧДЫГ ТАТАХ БОЛОМЖТОЙ

2018-08-24  

Хоол бол хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ төдийгүй аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний нэг юм. Food tour буюу хоолны аялал жуулчлалыг дэлхийн олон орон хөгжүүлж жуулчдыг татаж байна. Мөн дэлхий дахинаа органик эрүүл хүнсийг эрхэмлэх болсон. Иймд бид олон зууны түүхтэй, нүүдэлчин хэв маягийг хадгалсан өөрийн гэсэн онцлогтой Монгол хоолны соёлыг олон улсад сурталчилснаар жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой юм.

Монгол Улсад 2018 оны эхний 7 сарын байдлаар ирсэн гадаадын жуулчдын тоо 293 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 303 сая ам долларын орлогыг оруулсан байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болж дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсдөг давуу талтай.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “UB Food Festival” арга хэмжээг 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж байна.

“Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ Бямба гаригт зохион байгуулна. Ингэснээр нийслэл Улаанбаатар хотын нэрийн хоолтой болох юм.

“UB Food Festival”-д оролцогч 40 гаруй байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттаныг бэлтгэн 1000-5000 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулж байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж амтат хоол зооглонгоо амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

“UB FOOD FESTIVAL 2018” ХӨТӨЛБӨР

2018.08.24 /13:00-00:00/

13.00 Нээлтийн үйл ажиллагаа

13.30 “Монголын Үндэсний Урлагийн Их Театр” тоглолт

14.00 Циркийн тоглолт

14.15 Мастер тогоочийн шоу

14.25 Хөтлөгчийн цаг

14.35 Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх“ чуулга тоглолт

15.15 Мастер тогоочийн шоу

15.35 Хэн хамгийн хурдан хотдог идэх вэ? тэмцээн

15.50 Бартендерийн шоу

19.00 Уран бүтээлчдийн тоглолт

19.30 Уран бүтээлчдийн тоглолт

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт

2018.08.25 /12:00-00:00/

12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга

12.15 Ардын дууны тоглолт

12.25 Циркийн уран нугаралт

12.35 Дуучин Жавхаасайхан

12.45 Мастер тогоочийн шоу

13.05 Хөгжөөнт тоглоом

13.35 “Улаанбаатар чуулга” тоглолт

14.05 Мастер тогоочийн шоу

14.35 “Мөрөөдлийн театр” хөтөлбөр

14.50 “Аавтайгаа хамт” тэмцээн

15:20 Бартендер шоу

15.30 Уран бүтээлчдийн тоглолт

15.40 Оролцогч байгууллагын үзүүлбэр

19.00 DJ, Амьд хөгжим

19.30 Бартендер шоу

19.50 “Зумба” бүжгийн шоу

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт

2018.08.26 /12:00-00:00/

12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга

12.15 Ардын дуу

12.25 Циркийн галт үзүүлбэр

12.35 Уртын дуу /Цэргийн дуу бүжгийн чуулга/

12.45 Мастер тогоочийн шоу

13.05 “Хайртдаа” хоолны тэмцээн

13.35 “Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга” тоглолт

14.05 Мастер тогоочийн шоу

14.35 “Маск продакшн” хошин хөтөлбөр

14.50 Хөтлөгчийн хөгжөөнт цаг

15.30 Оролцогч байгууллагын үзүүлбэр

19.00 DJ, Амьд хөгжим

20.30 Салса, Бачата бүжгийн шоу

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн хэмжээний тоглолт

 ЗАДГАЙ ТАЛБАЙН ХӨТӨЛБӨР

• Ивээн тэтгэгчийн нэрэмжит тоглоом

• Айрагны тэмцээн

• Зөв хооллолтын зөвлөгөө

• Хоолны группүүдын нэрэмжит тэмцээн

• Мөхөөлдөсний тэмцээн

• Жуулчдад зориулсан үндэсний хоолны өдөрлөг

• “Гэрийн эзэгтэй” ток шоу

• “Эх орны өглөө хөтөлбөр” шууд дамжуулалт

• “Бяцхан тогооч” уралдаан

• Амьтдын хоол

• Шоколадны баяр

• Сугалаат уралдаан

• Шар айрагны тэмцээн

• “УЛААНБААТАР ШӨЛ” шилдэг хоол шалгаруулах тэмцээн

• “УЛААНБААТАР ХУУРГА” шилдэг хоол шалгаруулах тэмцээн

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zolboo:mongol ornd hool ideh ay**** irj bui juulchdiin sudalgaa baigaa yu 2019-11-25
Zolboo:mongol ornd hool ideh aylalr irj bui juulchdiin sudalgaa baigaa yu 2019-11-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?