БНСУ-ын дээд шүүх 24-ний өдөр экс ерөнхийлөгч Пак Гин Хегийн шүүх хурлыг хийж, бүр хатуу буюу түүний эдлэх ялыг 25 жил хүртэл сунгаж, дээр нь 20 тэрбум воний торгууль ногдуулсан байна.
Энэ оны 4-р сарын 6-нд болсон эхний удаагийн шүүх хурлаар авилга авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлсэн зэрэг 16 гэм буруутайгаар Сөүл хотын шүүх Пак Гин Хед 24 жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны торгууль ногдуулсан юм.
Тэгвэл энэ удаад Пак Гин Хе “Самсунг” компаниас авилга авсан зэрэг шинэ нотолгоо илэрсэн тул дахин шүүх хурал хийж дээрх шийдвэрийг гаргажээ.
Ц.ХИШГЭЭ