Ж.БАТ-ЭРДЭНЭ САЙД ТАЛИЙГААЧ Т.ГОМБОСҮРЭНГИЙН ТАЛААР АМ НЭЭЛЭЭ

2018-08-28  

ЗМХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудсандаа “УИХ-аар хэлэлцэж  дараагийн сайд томилтол УИХ-ын өмнө энэ салбарын ажил хуулийн дагуу надад хамаарах болно” хэмээн жиргэсэн байсан юм. Үүнд олон нийт сайдын ажлаа өгөх дургүй байгаа юм байна гэсэн ойлголт аваад байсан билээ. Тэгвэл сайд асан энэ талаар  ярихдаа “2019 оны төсвийн тухай хууль удахгүй Засгийн газарт өргөн баригдана. Өнөө маргаашгүй боогдож дуусах улсын төсөвт  яамд, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтад анхаарах тухай твиттерт жиргэсэн. Бас өглөөнөөс эхлээд төсөв дээр сууж ажилласан. Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой төсвийн асуудлыг хэнд тавих уу гэдэг асуултад хуулийн гаргалгаа гаргаж жиргэсэн нь тэр” гэсэн хариу өгсөн юм. Мөн хуулийн дагуу дараагийн сайд томилогдсоноор өмнөх сайдын бүрэн эрх нь дуусгавар болдог. Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХ-ийн сайдын ажлыг түр орлон ажиллаж байгаа. Миний асуудал УИХ-аар хэлэлцэгдэх хүртэл миний бүрэн эрх хадгалагдаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуулиараа УИХ-ын өмнө энэ салбарыг хариуцаж байгаа нь хэвээрээ хэмээн хэллээ.

Зам тээврийн яамны чихийг халууцуулсан олон олон асуудлууд зэрэгцэж гарч ирсэн бөгөөд тэр дунд хүний амь нас эрсдсэн аюултай хэрэг гарсан юм. Нэгнийгээ үхтэл нь зодож хөнөөсөн гэх энэ хэргийг шүүх шинжилгээний байгууллагынхан дүгнэхдээ бараг л өөрөө зодолдож байгаад хойш унаад санаандгүй амьсгал хураачихсан юм шигээр тайлбарласан. Тэгвэл талийгаачийн талаар сайд ярихдаа “Хэргийн талаар ташаа мэдээлэл их гарсан. Талийгаач сайдын ажилд хамгийн их тус дэм болох ажлыг хийж байсан. Яамны ажил хэр явж байгаад хяналт дүгнэлт шинжилгээ хийж түүнийх нь дагуу би үүрэг даалгавар өгч засаж залж явдаг чухал алба шүү дээ. Бид сайхан ажиллаж байсан. Намайг ажлаа өг гээд шахсан мэтээр л бичээд байгаа юм. Тийм юм байхгүй ээ. Сүүлд талийгаачийн гэрт очиход ээж нь “Миний хүү өөртэй чинь ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байсан” гэж байсан. Зан чанарын хувьд ч үнэхээр томоотой залуу байсан. Өгсөн үүрэг даалгаврыг  шуурхай гүйцэтгэдэг, зүтгэлтэй сайн  залуу байсан” хэмээн хэвлэлд анх удаа ам нээлээ.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:АРТУР БОЛ АЖИЛ ХИЙХЭЭС ИЛҮҮ ЦҮНХ БАРИГЧ ЮМ БИЛЭЭ 2018-08-28
Туслалцаа хэрэг байна уу:Жунхуугийн бохир гар уснаас хуурай гарах гаргалаг хайж байна уу 2018-09-13
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?