“ТҮГЖРЭЛГҮЙ БУХИМДАЛГҮЙ ХОТ” ЗОРИЛТ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

2018-09-04  

“Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ. Ашиг олохоосоо илүү нийгмийн сайн сайхны төлөө иргэнд хүргэх үйлчилгээг яаж сайжруулах талаар анхаарч ажиллах салбар. Гэтэл өнөөдөр энэ салбар иргэнд үйлчлэх утга нь алдагдсан байна. Автобуснууд машин цагаа гүйцээхгүй, 10 рейс явах ёстой байхад 8 рейс явчихаад 10 цагаараа мөнгөө авдаг болсон байна.

Үүний улмаас иргэд автобусны буудал дээр маш удаан зогсож байна. Смарт карт цэнэглэх цэгүүдийн тоо багассан байна. Үйлчилгээнд ямар ч хяналт тавихгүй байна. Цэвэрлэгээ хийгээгүй, бохир орчинтой автобусаар иргэдэд үйлчилж байна. Автобус тоогоороо явж байгаа эсэх нь эрзэлзээтэй, хүмүүс бөөнөөрөө буудал дээр зогсож байна. Парк шинэчлэл огт хийгдээгүй байна.  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Түгжрэлгүй бухимдалгүй хот” зорилт хэрэгжихгүй байна.

Салбар хариуцсан орлогч нь ажлаа хийхгүй байгаа учраас энэ бүх ажил гацаж зогсож байна. Түүнчлэн Зорчигч тээврийн нэгтгэлийг өнөөдөл 5 тэрбумын алдагдалтай ажилла гээд гэрээ байгуулсан байна. Өмнө нь 0 баланстай ажилла гэж шахаж байхад үйлчилгээг сайжруулах олон алхам хийж байсан. Гэтэл өнөөдөр 5 тэрбумын алдагдалтай ажилла гэж гэрээ байгуулчихаад байхад энэ салбар улам бүр уналтад орж байна. Нийтийн тээврийг сайжруулахгүйгээр нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ямар ч боломжгүй юм. Зам дагаж хөгжил гэдэг. Замаар хурдтай явахгүй бол бид нийслэлийн хөгжлийн тухай ямар ч зүйл ярих боломжгүй байна. Ийм учраас салбарын ажлыг, нийслэлийн хөгжлийг тэр чигт нь гацаасан учраас ажилдаа сэтгэл гаргаж, нийгмийн үйлчилгээг сайжруулахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогчийг огцрохыг шаардаж байна” хэмэээн НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг илэрхийлж байлаа.

Дашрамд дурдахад Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны “Аз жаргалтай хот” үйл ажиллагааны хөтөлбөрт “Түгжрэлгүй бухимдалгүй хот”, “Нийтийн тээврийг шинэ шатанд гаргана” зорилтууд тусгагдсан байна. Тухайлбал Нийслэлийн засаг даргын “Үйл ажиллагааны хөтөлбөр”- ийн

2.5.5-д  “Гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулна”,

2.5.12-д “Орон сууцны хороолол, нийтийн үйлчилгээний төвүүдийн дэргэд газар дээрх, доорх болон давхар зогсоол барьж, авто зогсоолыг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж заасан.

Мөн 2.5.15-д “Автозамын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах зорилгоор тусгай замын автобус /BRT/-ыг нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр нэвтрүүлнэ”,

2.5.16-д  “Нийтийн тээврийн санхүүгийн бие даасан байдлыг хангах менежмент хэрэгжүүлнэ”,

2.5.17 Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлтэд нийцсэн шинэ чиглэл бий болгоно”,

2.5.18-д “Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, эко автобус, троллейбусны хэрэглээг нэмэгдүүлнэ”,

2.5.19-д “Эрэлтэд нийцсэн нийтийн тээврийн ухаалаг системийг боловсронгуй болгоно”,

2.5.22-д “Замын хөдөлгөөний оновчтой системийг өргөжүүлэн, шинэчлэлт хийнэ” гэж заасан байна.

 

 

Б.ХУЛАН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга