БАЯНЗҮРХ ТОВЧООНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ 9-Р САРЫН 11-21 ХҮРТЭЛ ТҮР ХЯЗГААРЛАНА

2018-09-10  

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотоос зүүн бүсийн чиглэлийн авто замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж,  хүчтэй аадар бороо орсны улмаас тухайн замд их хэмжээний нүхэн эвдрэл гарсан нь осол гарах гол шалтгаан болж, авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг богино хугацаанд гүйцэтгүүлэхээр график, төлөвлөгөөний гарган шуурхай эхлүүлж байна.

Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр  Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Энэ дагуу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 23.00 цагаас 09 дүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл хугацаанд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх  800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, тус хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-нд нээнэ.

Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, 4 эгнээтэй болгох юм.

Гүйцэтгэгч байгууллагаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ажиллаж байна.

/Баянзүрхийн товчооны буулгахаас дараах зураг/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?