АВТОБУСАНД БЭЛЭН МӨНГӨӨР ЗОРЧСОН ИРГЭДЭД САНУУЛГА ӨГЧ, АЖИЛЛАЖ БАЙНА

2018-09-10  

"Нийслэлийн тээврийн газар"-ын удирдамжын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрүүдэд баруун, өмнөд хэсгүүдэд нэгдсэн шалгалтын хүрээнд жолооч болон нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын зөрчлийг илрүүлэхээр тусгай шалгагч нар өглөө 07:00-11 цаг, өдөр 16:00-20:00 цаг хүртэл ажиллаж байна. Шалгалтын хүрээнд дараах зөрчлийг хянан шалгах юм. Үүнд:
 
- Жолоочийн зөрчилд: 
              А.Бэлэн мөнгөөр үйлчилсэн, /зорчигчоос гар дээрээ мөнгө авсан/                                     
              Б. Хамт зорчих тохиргоо хийхгүй байх /2 зорчигч дутмын нэгийг үнэгүй явуулах/
 
- Зорчигчийн зөрчилд:
             А. Смарт картаараа зорчиж байгаа эсэх
             Б. Зорчигчийн хөлс төлөлт, бэлэн мөнгөний зөрчилд хяналт тавьж ажиллаж байгаа эсэхийг шалгах аж.
 
Энэхүү нэгдсэн шалгалтын гол зорилго нь нийтийн тээврийн жолооч нар үйлчлүүлж буй зорчигдоос бэлэн мөнгө авахгүй бөгөөд зорчигчид бэлэн мөнгөөр бус картаараа үйлчлүүлж, хэвшүүлэхэд чиглэгдсэн байна.
 
Нийтийн тээврийн зөрчлийг арилгахаар хийж буй шалгалтын маршрут:
 
- Баруун, өмнөд хэсгийн 5-н байршил
           • 120-оос-Зайсан
           • 120-оос-Яармаг
           • 5-н шараас-Сонсголон
           • 5-н шараас-Нефть
           • 5-н шараас-Ханын материал
 
- Нийслэлийн зүүн,хойд хэсгийн 7-н байршил

            • 3,4-р хороололын эцсээс-Гандан
            • Зурагтын эцсээс-Гандан
            • Баянбүрд-Дэнжийн мянга
            • 32-ын тойргоос-7-н буудал 
            • Дарь эхийн эцсээс-Дамбын уулзвар 
            • Шар хад-Цайз 
            • Чулуун овоо-Улиастайн гүүр чиглэлд тус тус ажиллана.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?