ШИНЭЧИЛСЭН ДҮРМИЙГ СУРТАЛЧЛАХ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЛЭЭ

2018-09-11  

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны захиалгаар “Сургагч багш нарын давтан сургалт”  сэдэвт мэргэшүүлэх сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 9 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтанд Тээврийн цагдаагийн албаны нийт 27 сургагч багш хамрагдаж, “Гэрчилгээ”-гээ гардан авлаа.

Сургалтын гол зорилго нь Замын хөдөлгөөний дүрмийг нэг мөр, зөв ойлгож хэрэгжүүлэхэд анхаарч, сургалт сурталчилгаа хийх, дүрмийн хичээлийг заах арга тактикийн цогц мэдлэгтэй болгох бөгөөд алба хаагчид нийт 30 орчим сэдвээр сургалтад хамрагдсан юм.

 

 

Ц. ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?