СИ ЖИН ПИН: ОРОС, ХЯТАД БОЛ НЭГ ЗОРИЛГОД НЭГДСЭН ТОМ ХӨРШҮҮД

2018-09-14  

"Алс Дорнодын эдийн засгийн форум 3 дахь жилдээ амжилттай зохиогдож байна. Энэ жил илүү олон төлөөлөгч дэлхийн өнцөг булан бүрээс иржээ. Алс Дорнод бол стратегийн маш чухал бүс. Энд эрчим хүчний нөөц бий. Тиймээс Хятад улсын хувьд Алс Дорнодын эдийн засгийг хөгжүүлэх гол хөрөнгө оруулагчийн хувиар оролцож байна. Хятад, Оросын найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсны томоохон илрэл бол Алс Дорнод, Алс Дорнодын эдийн засгийн форум юм.

Хятад улс бол энэхүү бүсийг хөгжүүлэх хамгийн том хөрөнгө оруулагч. Орос, Хятад бол хамгийн том хөршөөс гадна, эдийн засаг, улс төрийн зорилго нэгтэй улс гүрнүүд. Энэхүү форумыг санаачилсан Оросын ерөнхийлөгч Путин, Оросын ард түмэнд баяр хүргэе гэж Си Жин Пин хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр Орос, Хятад улсын найрсаг харилцааг улам өргөжүүлэн тэлэх, тэр дундаа соёлын, залуучууд, сурагчдын солилцоог улам эрчимжүүлэх нь чухал гэж үгээ төгсгөлөө. Владивостокт яг өнөөдрийн байдлаар 500 хятад сурагч дунд сургуульд суралцдаг юм байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга