У.ХҮРЭЛСҮХ "НЭГДСЭН МОНГОЛ"-ЫН СУУРИЙГ ТАВЬЖ ЭХЭЛСЭН ҮҮ?

2018-09-17  

Нам явахгүй болжээ, намын нэрийг ашиглаад нэмэргүй болжээ гэдгийг эрх баригчид анзаарч мэдэрсэн үү, зөвлөхүүд нь зөвлөсөн үү, нэгэн шинэ хөдөлгөөний суурь намрын налгар өдрүүдэд тавигдав. " Нэгдсэн Монгол" гэх хөдөлгөөнтэй МАН-ын дарга, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх салшгүй сэжүүрээр холбогдох болсныг энэ амралтын өдрүүдийн үйл явц гэрчиллээ. МАН нь идэвхжиж, Нийслэлийн намын бага хурлын чуулганы төлөөлөгчийг дүүрэг, дүүргээрээ сонгох үйл явцыг давхцуулан У.Хүрэлсүх Гачуурт тосгоны "Монгол шилтгээн"-д залуучуудыг цуглуулж, спорт, урлагийн өдөрлөг зохиож, улмаар 1000 найзтай болох анхны алхмаа эхлүүлсэн байна.

Гэхдээ энэ өдөрлөг нь нийслэлийн намын бага хурлын төлөөлөгч сонгохоос ангид болов. Өнгө өнгийн зангиагаар өөр хоорондоо ялгарсан залуусыг спортын төрлөөр өрсөлдүүлж, жүжигчин Онон, сагсчин Шаравжамц нарыг шүүгчээр ажиллуулсан өдөрлөгт " Нэгдсэн Монгол хөдөлгөөн" гэсэн туг намирч байсан нь манай сурвалжлагчийн дуран хараанд ийнхүү тусжээ. Ү.Хүрэлсүх, - Би мянган найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгууллаа. Бидний удирдлагын систем бол Чингисийн мянгат, зуут, аравтын систем байх болно. Өнөөдөр мянган найзтай боллоо" гэж хэлсэн байна. Оролцогчийн мэдээлснээр, архи дарсгүй энэхүү өдөрлөгийн хоол, ундны зардлыг нь зохион байгуулагчид хариуцсан гэж тодотголоо. Намын харьяалал үл хамаарсан эдгээр залуус нь намын байгууллагын шугамаар биш, зөвхөн аравт, зуутын даргын харьяаллаар уригдан оролцсон байна. Ямар ч гэсэн нам явахгүй бол, Путины замналаар, хөдөлгөөнөөрөө түрж гарч ирье гэх бодол санаа байж магадгүйг Control.mn контролдлоо. 

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Халх:Энэ чадахгүй ээ 2018-09-17
Hurelsuh shiidjee :Shiidjee 2018-09-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?