УЛС ТӨРӨӨС "ЖИЙГДСЭН" АЛТАНХУЯГ "НҮҮРСНЭЭС" БОЛОВ УУ ?

2016-04-07  

Алтанхуягийг зүгээр л аваад хаячихав уу?, Өөрөө уначихав уу?, Эсвэл түүнийг түлхээд унагачихав уу?

Нэгэн цагт Монголын хаан байсан хүмүүс, суудлаасаа буусан хойноо "ЯАГААД ГОМДОЛЛООД". байдаг болов оо? Эрх мэдэлтэй байх үедээ "Яагаад шийдээгүй, Яагаад дэлгээгүй" юм бэ? Нэрийг нь дурдаад яахав, энэ хүмүүсийн.

Буухаараа, буруудхаараа л "Хэн нэгнийг ноцож эхлэх юм", энэ улс төрчид. Алтанхуяг яагаад буусныг санацгаая, ой санамжаа сэргээцгээе. Хэвийн үйл ажиллагаатай явж байсан гэрээг цуцлаад, урагшаа гарч байсан нүүрсийг зогсоосон автор нь, энэ хүн шүү дээ. Үнэ нь хямдхан байна, өсгөнө гэж хэлээд, үнийг нь унагаад, бүр зогсоосон явдал саяхных. Тийм үйлдэл хийгээгүй бол, монголчууд Чалкогийн өрийг дараад мөнгөтэй болж байх байсан гэж эдийн засагчид хэлдэг.

Тэр нүүрсээр өөрөө оролдсон, мөн Монголын эдийн засагт хохиролтой шийдвэр гаргасан гэж сэтгүүлчид ч дуугарч байсан. Хаан байсан учраас тэр хэнийг ч тоогоогүй. Тэнд нь Дэнзэн нь орооцолдсоныг сөрөг хүчнийхэн сүүлд нь илрүүлсэн. Дараа нь хотод нүүрс тараасныг буруутгахгүй. Гэхдээ л Монголын Төмөр Замыг ихээхэн хохиролд учруулсан гэж учрыг мэдэх хүмүүс хэлдэг. Энэ үйл явдал түүний хөлийг эдийн засгийн талаас нь тушсан гэж болно. Харин АН-ын даргын хувьд МАХН-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь, түүнийг улс төрийн тавцангаас түлхэн зайлуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнийг зайлуулах эдийн засгийн ч, улс төрийн шалтгаан ч байсан. Гэхдээ тэр нүүрстэй бас зууралдсан юм биш үү, өөрөө. Улс төр гэж ийм юм, улстөрчид гэж ийм увайгүй хүмүүс байдаг юм уу гэж, олон нийт хэлж байгааг дамжуулъя.

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхболд:Яг унэн 2016-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?