ДӨРВӨН ГҮҮРЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРОХООР УЛААНБААТАР ХОТЫН ХОЁР ЗАХ РУУ ЧӨЛӨӨТЭЙ ГАРАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

2018-09-20  

Нийслэл хотын тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл болоод нилээд олон жилийг үдэж байна. Замын хэт ачааллыг бууруулах үүднээс олон ажил хийдэгч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа. Хотын дарга С.Батболд нэгэн ярилцлага даа “Түгжрэлийг ч гэсэн урт хугацааны бодлогын үр дүнд шийднэ. Одоо бид зам чөлөөлөх аян өрнүүлж, уулзварыг өргөтгөж, шинэ гүүрнүүд, хурдны замыг барьж байна. Ирэх хоёр жилд дөрвөн том гүүр ашиглалтад оруулна. Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан нь хотын төвөөр явсан төмөр зам л юм байгаа юм. Хотын төвөөр явсан төмөр зам хотыг хоёр хуваачихаад, төмөр замаа яаж гарах вэ гэдгээс хамаараад бүх түгжрэл үүсээд байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын төмөр зам доогуур 13 ширхэг нүхэн гарц хийх ажлын ТЭЗҮ-ийг хийгээд БНХАУ-ын Засгийн газарт явуулсан. Ингээд БНХАУ-ын 50 сая ам.долларын зээлээр энэ нүхэн гарцуудыг барина. Дөрвөн эгнээтэй төмөр замын гармуудыг хийнэ. Цэгээ тогтоосон, бүх судалгааг нь хийсэн. Хэрвээ мөнгө санхүү нь шийдэгдээд энэ гарцыг хийчихвэл хот хоёр талдаа хуваагдаад байсан байдал арилна. Дөрвөн гүүрэн гарц ашиглалтад орохоор үндсэндээ Улаанбаатар хотын хоёр зах руу чөлөөтэй гарах боломж бүрдэнэ.” хэмээн ярьжээ. Санхүүгийн асуудал нь хурдан хугацаанд шийдэгдвэл нийслэлийн иргэд бид замын түгжрэлгүй тайван амьдралд шилжих нээ.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
болилдоо:Хятадаас зээд авах их сонирхолтой байна. НЭГ өдөр өрөнд нь хэсэг газраа өгнө дөө 2018-09-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?