ЭНЭ СОНГУУЛЬД 16.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР ТӨСӨВЛӨЖЭЭ

2016-04-07  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар гаргах зардлын хэмжээг хэлэлцлээ. СЕХ-ноос өргөн мэдүүлсэн төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Энэ зардлаас автоматжуулсан системд 2.5 тэрбум, саналын хуудас хэвлүүлэх зардалд 3.2 тэрбумы төгрөгийг зарцуулахаар болсон байна. Энэ нь 2012 оны сонгуулийн зардалтай харьцуулахад ижил түвшинд байгаа хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ. 2012 онд УИХ-ын ээлжит сонгуулийн зардлыг 16.8 тэрбум, орон нутгийн сонгуулийн зардлыг 5.2 тэрбум төгрөгөөр хийхээр тогтоож байсан гэв. Мөн тус хорооноос ирэх сонгуультай холбоотой 30 гаруй журмыг боловсруулсан байна.

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?