МАН-ЫН ОРОН ТООНЫ БУС ДЭД ДАРГААР ЗАРИМ УИХ-ЫН ГИШҮҮД СОНГОГДЖЭЭ

2018-09-24  

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнгөрсөн баасан гарагт зохион байгуулагдаж, Д.Сумъяабазарыг даргаараа сонгосон. Харин Бямба гарагт Нийслэлийн МАН-ын дэд дарга болон тэргүүлэгчдийг томилсон юм.

Нийслэлийн МАН орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар тогтжээ. Ийнхүү дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай,орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлж, баталсан байна.

Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг тэргүүлэгчээр томилжээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?