Турк, Герман өрсөлдсөнөөс, 2024 онд зохиох Европын Хөлбөмбөгийн АШТ-ний эрхийг ОУХБХ Герман улсад олголоо. Гол шалгуур нь Герман улс хөлбөмбөгийн орон, уг тэмцээнийг зохион байгуулах 10 том цэнгэлдэх хүрээлэнтэй зэргийг тооцсон байна. Мөн 2006 онд Хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо амжилттай зохион байгуулсан түүхтэй. Эрхийн бичгийг Германы шигшээ багийн ахлагч асан Филипп Ламд гардуулсан байна.
Аварга болох багт гардуулах цомыг Германы багийн ахлагч Филипп Лам болон эмэгтэй багийн тоглогч Селиа нар хүлээн авлаа.
Дор хаяад 48000 хүний суудал бүхий 10 том цэнгэлдэх хүрээлэн 2024 онд Европын аваргын цомыг өргөхийн төлөө өрсөлдөх 32 багийг хүлээн авахад бэлэн.