М.ЭНХБОЛД: МОНГОЛ УЛС СУЛ АРДЧИЛАЛТАЙ ОРОН

2018-10-01  

Чуулганы нээлтэнд УИХ-ын дарга ингэж хэллээ. Энэ бол маш ноцтой дүгнэлт. Монголд ардчилал байна, гэхдээ сул гэж олон улсын байгууллагаас дүгнэсэн байна. Ялангуяа "сул ардчилал" гэдгийг улс төрийн сонгуультай холбож ингэж дүгнэжээ. "СУЛ АРДЧИЛАЛ" гэдгийг юу гэж ойлгох вэ ?

Монгол улс улс төрийн чөлөөт сонгуультай ч, тэр нь өнгө үзэмж төдий болохыг олон улсын шинжээчид энэ томьёололдоо онцолжээ. Иргэд нь сонголтоо хийх бус, улс төрийн намын тулгалтаар сонгууль явагддаг болохыг тодотгосон байна. Нэг талаас иргэдийг улс төрийн идэвхгүй гэж шүүмжилж бас болох. Энэ өнцгөөс нь Монгол улсыг "Сул ардчилал"-тай орон гэж олон улсад дүгнэсэн болохыг УИХ-ын дарга нээлтийн үгэндээ онцоллоо.

Цааш нь тэрбээр, - Улс төрийн популизм Монгол улсад газар авч, түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөөрөгдөх болсныг зогсоох шаардлагатайг дурдлаа. Төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага, сахилга батыг дээшлүүлэхийг Яам, агентлагийн дарга нарт үүрэгдэв. Улмаар - Эдийн засгийн орчинг сайжруулах, ядуурлаас салах, Эрдэнэт үйлдвэр болон Оюутолгойн шалгалтын дүнг танилцуулах, Эрүүл монгол хүн хөтөлбөрийг сэргээх зэрэгт анхаарахыг УИХ, Засгийн газарт санууллаа. Харин түүний дараа Монгол улсын ерөнхийлөгч Баттулгын хэлсэн үг УИХ-ын даргыг чимхсэн төдийгүй, нийтэд албан тушаалтнуудад нь ташуур өглөө.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?