Х.БАТТУЛГА: ЭРС ШИНЭЧЛЭЛ, РЕФОРМ ХИЙЖ БАЙЖ УЛС ОРНОО АВАРНА

2018-10-01  

УИХ-ын чуулганы танхим бол ажил хэрэгч, улс орноо хөгжүүлэхийн төлөө ухаан бодлоо уралдуулсан танхим байх учиртай. Гэтэл цэц булаацалдсан хоосон байдал өнөөдөр ч үргэлжилсээр. Энэ танхимд гаргасан шийдвэр огт хэрэгждэггүй. Монгол улс газрын хөрсөн дороо ийм арвин баялагтай хэрнээ иргэд нь өнөө хэр ядуу. Улс орон ч өр ширэнд баригдсан. Асуудал хаана байна гэж үзлээ, судаллаа. Намдаа, хүндээ биш ажээ. Монгол улс системийн хямралд нэрвэлдсэн байна. Дахин хэлье, энэ сонгогдсон, томилогдсон хүмүүст учир байгаа юм биш, тогтолцоонд хамаг учир оршиж байна. Эзэнгүй тиймээс хариуцлагагүй тогтолцоо. Энэ УИХ тал замаа, тал хугацаагаа туулж байна. Тал ажлаа хийсэн байх учиртай. Тийм ч юм алга. Өгсөн үүрэг даалгавар биелдэггүй. Үүнийг УИХ, УИХ-ын дарга үлгэрлэж байна. УИХ-ын дарга хуулиа үл тоож байна. Дээрээ ийм байхаар доошоо ямар байх билээ. Төрийг авилгалдах санаа бүхий 60 тэрбумын асуудал одоо болтол шийдэгдээгүй хэвээр. Нийгмээрээ, зорилгоо шинээр тодорхойлох цаг болжээ. Тэгэж чадахгүй аваас нийгмийн өмнө тулгарсан ямар ч асуудлыг шийдэж үл чадах нь. Өнөөдрийн дүр зургаа гаргая. Улс орноо зүйрлэн харья. Улс орноо өрх гэр гэж зүйрлэвэл тэр өрх гэр маань нурах дээрээ тулжээ. Хана, унь нь хазайжээ. Багана нь хугарч, тооно нь хэлтийжээ. Ийм гэрт өнгөц засвар хийх нь илүүц. Гэтэл ийм л өнгөц, өнөө маргаашаа аргалах төдий засвар хийж иржээ. Өрх гэр маань нурах дээрээ тулжээ. Үүнийг засахын тулд сууринаас нь эхлэх хэрэгтэй. Гэрээ засаж, түүнд амьдрах ард иргэд маань ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдрах ёстой. Бид нийгмээрээ хариуцлагын хямралд бүрэн өртсөнөө зөвшөөрөх хэрэгтэй.

Шийдвэр гаргах чадвараа Монгол улс алджээ. Монголын парламент, Засгийн газрын аль аль нь нь хариуцлагын хүн хямралд автсаныг судалгаа өгүүлж байна. 10 онооны системээр улс төрийн барометрийг хэмжихэд УИХ- 3,6, Засгийн Газар 4,5 оноо авсан байна. 50-иас доош үнэлгээ авна гэдэг бол итгэлээ алдсан гэсэн үг. Энэ бүхэн Монгол оронд улс төрийн эрс шинэчлэл хийх цаг болсныг илтгэнэ. Дэлхийн 196 орноос Болгар, Монтенегро, Гурж, Монгол гэсэн 4 орон л өнөөгийн Монголын хагас парламент, хагас ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон байдаг. Үүнийг нийгмээрээ хэлэлцэх цаг иржээ. Реформ, эрс шинэчлэл хийхгүй юм бол энэ байдал ужгирч, төрийн алба төрлийн алба, намын хавсрага алба хэвээр үлдэнэ. Монголын баялаг цаг минут тутамд гадагш урссаар, ард иргэдийн ядуу байр байдал улам дордоно. Тиймээс бүх нийтээрээ хэлэлцэж, тогтолцооны реформыг нэн даруй хийхийг ард иргэддээ хандан уриалж байна. Үүнийг Үндсэн хуулиндаа тусгая. Үндсэн хуулиа шинэчилье. Шинэчилсэн Үндсэн хуулиндаа хэт цөөнхийн эрх мэдлийг задалсан, ардчилсан, харилцан хяналтай байх зарчмыг суурилуулья. Үндэсний эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж, улс орны эрх ашгийг хөсөрдүүлсэн албан тушаалтан, эрх мэдэлтэнд хариуцлага тооцох заалтыг оруулья. Шүүх эрх мэдлийг эрх мэдэлтнүүд биш, ард иргэд зохистойгоор хэрэглэдэг байхаар өөрчлөе. Улс төрийн намын хуулийг ч шинэчилье.

Монгол улсын жинхэнэ эзэд нь ард иргэд байхыг цаасан дээр хоосон тунхаглах биш, бодитой болгоё. Илүү амьд хуулийг бий болгоё. Энэ хагас буюу, хариуцлагагүй тогтолцооноос гарсан Гүржийн зарим нэг жишээг дурдая. Улс төр, эдийн засгийн мухардмал байдалд орсон Гүрж улс тогтолцоогоо халсан байдаг. 2004 онд нэг хүнд ногдох ДНБ -970 ам.доллар байсан бол тогтолцоог өөрчилж чадсанаар 2012 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4130 ам. доллар буюу 4 дахин өссөн байна. Авилгалын индексээр 100 байр урагшилсан. Аялал жуулчлал хөгжиж, гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдэж, эдийн засгийн эерэг үзүүлэлт өссөн. Хамгийн чухал хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл 5 хувь хүртэл унасан байснаас 70 хувь болж өссөн байдаг. Ийм л хожлыг Гүрж улс эдэлсэн байдаг. Ийм хожлыг ч Монгол улс тэсэн ядан хүлээж байна. Шинэчлэлийг хурдтай хийж чадсанаар улс орон, ард иргэд л хожно. Тиймээс улс төрийн тогтолцооны реформыг нэн даруй эхлүүлэх нь Монголын эрх ашиг, ард иргэдийн сонирхолд нийцнэ. Монголчууд нэгдэж чадваас энэхүү эрс өөрчлөлт шинэчлэл, дэвшлийг хийж чадна. Энэхүү эрс шинэчлэлийг эс хийвээс түүхэн хариуцлагаас зугтсантай дүйнэ. Эрс шинэчлэлийг эс дэмжвээс үндэсний эрх ашгаас урвасантай адил зүйрлэнэ. Тиймээс эрс шинэчлэлийг нэн даруй хийхийг ард иргэддээ уриалж байна. Монгол улс бадран хөгжих болтугай. Энэ өгүүлбэрээр Монгол улсын ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтийн үгээ өндөрлөлөө.

Өмнөх ерөнхийлөгч нар Засаглалын асуудал ярихаасаа болгоомжилдог байв. Хэдийгээр бүгд ерөнхийлөгчийн засаглалтай болохыг санаархдаг ч, түүнийгээ нуудаг байлаа. Хоёрдугаарт, ямар их шуналтай юм бэ? гэх дайралтаас айж болгоомжилдог байсан. Харин Баттулга анх удаа засаглалын эрс шинэчлэлийг хийхийг өөрөө санаачиллаа. Тэр энд тэндээс ирэх цохилтоос айлгүйгээр УИХ-ын индрээс ард иргэддээ хандан энэ үгийг хэлэв. Тэр хариуцлагагүй, эзэнгүй төрөөс салах цаг болсон гэж үзлээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
би:Ер нь Ерөнхийлөгч гж хэрэггүй албан тушаалыг алга болгочих хэрэгтэй. Хараад бхд хориг тавих мэт хар бараан ажил л хийхийн. Хоригийг Шүүгч, Цэц тавьчихаж дөнгөх бх. Аан ба хэдэн төмөр тараахын. Өөр хийх ажилгүй л харагдах юм 2018-10-01
тэр:ард түмний хүсдэгийг л хэлсэн байна. Бүгдийг нь өөрчлөх 2018-10-01
zochin:HEZEE HIIH VE HULEESEER... 2018-10-01
зочин: ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ, 2018-10-01
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?