СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

2018-10-04  

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт он гарсаар 258 хүн холбогдон шалгагдаж байгаагийн тав нь дунд сургуулийн сурагч, гурав нь их сургуулийн оюутан гэж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзориг хэлжээ.

Түүний хэлснээр хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сурагчдын хамгийн бага нь 13 настай охин юм байна. 

“Хэрэгт холбогдсон хүмүүсийг насаар нь авч үзвэл ихэвчлэн 16-22 насныхан найз нөхдийнхөө хүрээгээр холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж, нэгнийгээ даган дуурайх хэлбэрээр үйлддэг нь тогтоогдсон. Сүлийн үед хар тамхины хэрэглэгчдийн 85-90 хувийг 19-35 насныхна эзэлж байна. Эмэгтэйчүүд 20 хувийг эзлэх болсон” гэж тэрээр Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө дурьджээ.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга