УИХ-ын гишүүн Я.Содбаатар Зам тээврийн Яамны сайд болох нь тодорхой боллоо. Намын бүлгээсээ нэр дэвшсэн түүнийг УИХ дэмжих л үлдсэн. Сү.Батболдыг Үйлдвэр Худалдааны Яаманд байх цагаас нь Я.Содбаатар бараадаж, хүрээлэлд нь багтсан. Улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш намын ирээдүйтэй гишүүний тоонд хэлэгдэх болсон. Ийнхүү Сү.Батболдын бүлэглэл Гадаад харилцааны Яам, Гаалийн ерөнхий газрын зэрэгцээ улс орны хөгжилд нөлөө бүхий Зам тээврийн Яамыг өөрийн бүлэглэлийн мэдэлдээ шилжүүллээ.
Я.Содбаатар( Зам тээврийн Яам)
Б.Асралт ( Гаалийн ерөнхий газар)
Цогтбаатар( Гадаад хэргийн яамны сайд)
Ц.ХИШГЭЭ