ОЛИМПИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ ГУРВАН ХОТ ӨРСӨЛДӨНӨ

2018-10-06  

2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн хотууд дундаас гурван хотыг сонгосон талаар Олон Улсын Олимпийн Хорооноос мэдээллээ.

Өнгөрсөн пүрэв гаригт Аргентин улсад болсон тус хорооны уулзалтын үеэр Канадын Калгари, Шведийн Стокгольм, Италийн Милан болон Кортина д'Ампеццо хотуудыг сонгох шийдвэрийг гаргажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтийг анх долоон хот гаргасны дунд Японы Саппоро болон Швейцарийн Сион зэрэг хот багтаж байсан юм.

2026 оны өвлийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг ирэх оны есдүгээр сард Олон Улсын Олимпийн Хороо албан ёсоор зарлах ажээ. Сонирхуулахад өнгөрсөн олимпийн наадам БНСУ-ын Пёнчат хотод зохион байгуулагдсан билээ.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?