АН-ЫН ЛИДЕРҮҮД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

2018-10-08  

УИХ-ЫН ГИШҮҮН ПҮРЭВДОРЖ : ТӨСӨВИЙН 82 ХУВИЙГ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ТАТВАРААС БҮРДҮҮЛЭХ НЬ 

Сууриа аль хэдийнээ бэлдсэн байна. НӨТ-ийн урамшуулал энэ суурийг бэлдсэн байна. Өөрөөр хэлбэл НӨТ-ийн урамшууллаар дамжуулан иргэдийн нууц орлогыг ил болгож чадсан. Одоо татвараа авах нь.

МОНГОЛ БАНК АШИГТАЙ АЖИЛЛАХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ 

Монгол банк, монгол банкны ерөнхийлөгч маш муу ажиллаж буй. Тэд ашигтай ажилладаг гэсэн тайлан гаргасан. Тэдэнд ашигтай ажиллах ямар ч шаардлага байхгүй. Тэд Монгол төгрөгийн ханшыг барьж чадахгүй байгаа. Ам.долларын ханшийг алдсан. Тэгснээрээ Монгол банк, түүний ерөнхийлөгч, удирдлагууд нь авилгачдад л үйлчилдэг. Саяхан гудсан дороо 1,3 сая ам.доллар бүхий хурандааг илрүүлсэн. Түүний мөнгө нь гудсан дороо хэвтэж байхдаа л сардаа 130 сая төгрөгөөр өсөн нэмэгдсэн.

С.ЭРДЭНЭ : УЛС ТӨРИЙН ДАРААГИЙН АЛХАМД ШИЛЖИНЭ 

Удаан хугацаанд тэвчээртэй харлаа, дэмжлээ. Боломж олголоо. Сөрөг хүчний хувьд тээг гогцоо болохыг зорилгоо болгоогүй. Гэтэл байдал хүндэрлээ. Монгол банк, Сангийн Яамны үйлдэл хэрээс хэтэрлээ. Дотооддоо мэдээлэлгүй, мэдээлэл үл солилцдог, хариуцлагагүй Сангийн Яам, хариуцлагагүй Монгол банкыг бид харж байна. Тэвчээрт хязгаар бий. Одоо бид сөрөг хүчний байр сууриас илүүтэйгээр хандана. Шаардлага гарвал энэ Засгийн Газрыг огцруулах улс төрийн дараагийн алхамд ч шилжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ : ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛНА 

Валютын ханш өссөнтэйгээр шатахууны үнэ ханш нэмэгдсэн. Энэ асуудлаар бид Засгийн Газар, Монгол банкинд асуулга илгээсэн. Хариу нь одоо хэр алга. Маш их бодлогын чанартай алдаа гарч, ард иргэдэд хүндээр тусах боллоо. Хариуг нь хүлээж байна. Алдаагаа засаж залруулж чадахгүй юм бол энэ Засгийн Газрыг огцруулах хэмжээнд хөдөлнө.

 

 

 

Д.МАНДАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
damdin:ene humuus odoo lider yumuu boliooooooooooooo 2018-10-10
ПҮҮЖЭЭ:ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯРИАД ЯАДАГ ЮМ БЭ 2018-10-10
зочин:эд чинь юу н лидер манай намын шалгарсан хулгайч дээрэмчид ,одоо намыг шонхор фракц-н дээрэмчид ,бүрэн эзэлсэн ,21 аймаг тэр чигтээ эдний гар хөлүүд болсон сэтгүүлч та ямар харалган юм бэ арай мөнгөний гэдэг нь юм уу 2018-10-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?