Н. АЛТАНХУЯГ БОЛ З.ЭНХБОЛДОД НАМАА ЯЛАЛТАД ХҮРГЭХ ХӨЗӨР

2016-04-08  

Өнөөдөр Монголын хамгийн нөлөө бүхий хүн бол яах аргагүй, эрх баригч намын дарга бөгөөд, УИХ-ын дарга З.Энхболд. Тэр дараагийн УИХ-д хэн байх, нам ялбал засагт хэн хэн байхыг эцэслэн шийднэ. Түүний шийдвэр эцсийн шийдвэр байх болно. Одоо түүний үгнээс гажих, зөрөх тийм зүрх, зоригтой аавын хүү, ээжийн охин байхгүй. Сүүлчийн хуралдаанаа хийсэн З.Энхболдод одоо ганцхан зорилго бий. Энэ бол намаа ялалтанд хүргэх. Харин намаа ялалтанд хүргэхийн тулд элдэв мөргөлдөөнийг зогсоох шаардлагатай.

Ялангуяа нам доторхи, намын хүрээллийн хүрээн дэх нөлөө бүхий лидерүүдийн мөргөлдөөн нь ирэх сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул, үүнийг нэн даруй таслан зогсоох нь түүний хувьд түймрийн голомтыг устгахтай дүйнэ. Тиймээс , тэр санаачилгыг гартаа авсан. Сонгуульд амжилттай оролцоход, туршлагатай жанжин түүнд хэрэгтэй.

З.Энхболдын хувьд, Алтанхуяг бол яг энэ ажилд тохирох нэгэн. Зүгээр ч үгүй, түүний үед АН дөрөв дараалсан ялалт байгуулсан нь, тохиолдол бишээ. АН ялалтанд хүрэхэд Алтанхуяг хэрэгтэй. Тиймээс нам нь гишүүнээ ивээлдээ авлаа.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?