ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД ИРГЭДТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ БАЙНА

2018-10-18  

Нийслэлд гэмт хэргийн гаралтаараа тэргүүлдэг дүүрэг бол Баянзүрх дүүрэг. Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянзүрх дүүрэг дэх 1,2,3-дугаар хэлтсүүд хамтран иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ удаа хүний эрүүл мэнд халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар голчлон яригдаж байгаа юм. Хэлэлцүүлгийн гол зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр арга, боломж хайх. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, тэдний саналыг сонсох юм. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг шийдвэр гаргах эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад уламжлах аж.

Энэ хэлэлцүүлэг нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах юм байна. Дараагийн удаад БЗД-т үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж компаниуд болон Их дээд, ЕБС-ийн удирдлагуудтай уулзалт хийж ажиллах юм байна.  

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?