ПУГАЧЁВА ХӨРӨНГӨӨ ЯАЖ ХУВААХ БОЛ?

2018-10-18  

Оросын рок поп ертөнцид Алла Пугачёва шиг нөлөөтэй, хүчтэй хүн үгүй. Хэн ч үл таних шинэ дуучныг ч од болгох, од болсон нэгнийг хэн ч биш болгож тэр л чадна. Тиймээс Оросын рок поп ертөнцөд амжилт ольё л гэвэл Аллагийн санаа, сэтгэлд л нийцэх хамгийн чухал. Тэгэж чадахгүй бол түүнд төгсгөл ирдэг. Киркоров бол энэ бүхний тод жишээ. Түүнийг Алла гаргаж ирсэн шигээ мөн дарж чадсан. Эхнэртээ гар хүрсэн гэдэг шалтгаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн, хэдэн жилийн өмнө. "Киркоров гэгч цагаач Оросуудын ачаар, дэмжлэгээр "цадчихаад" орос эмэгтэйг хэрцгийгээр зодлоо" гэх дуулиан үүсгэж, нийгмийн бухимдлыг түүний эсрэг чиглүүлж, нэг ч сонин Киркоровын тухай сайн мэдээ бичихгүй, нэг ч радио, телевиз түүний дууг нэвтрүүлэхгүй байж чадсан. Түүнд бие даасан концерт тоглох битгий хэл, тайзан дээр гарах эрхийг нь ч хаасан. Энэ бүхнийг залагч, чиглүүлэгч нь Пугачёва байсан гэдэг. Хожим Киркоров алдаагаа ухамсарлаж, Пугачёвагийн "гутлын өлмийг үнссэний" дараа Пугачёвын өршөөлд дахин багтсан. Түүний дараа Киркоровыг зөвөөр ойлгуулсан нэвтрүүлэг цацагдаж, ард иргэд ч өршөөж, Киркоров тайзнаа эргэн ирж, дахин амилсан. Ийм л хүчтэй эмэгтэй. Тэгвэл энэ хүчтэй эмэгтэй цөхрөнгөө барж байна. Түүний хайрыг булааж 2017 онд хуримаа хийж, дэр нэгтгэж, 2 хөөрхөн үрийн зулай үнэрлэсэн Максим Галкин нь өөр бүсгүйтэй үерхэж, тэр үерхэл нь нэгэнт ил болжээ. Галкин Аллагаас айхгүй байна, сонирхолтой нь. Нэгэн цагт Оросын хөлбөмбөгийн од байсан Аршавины салсан эхнэр Барановскаятай дурлалын роман үүсгэсэн байна. Үүнийг Алла өршөөж чадахгүй. Хөрөнгөө хуваах нь ойлгомжтой. Максим юутай үлдэх, Барановская хэн болж хувирах бол хэмээн Оросын нийгэм сонирхон хүлээж байна.

Галкин, Пугачёва нарын бал сарын аялалын фото

Тэд 2011 онд албан ёсоор бүртгүүлж, 2013 онд Гарри, Лиза хоёр нь мэндэлсэн.

2017 онд Үнэн алдартны сүмд хуримын ёслолоо үйлдэхэд нь ойр дотнын хүрээллийн цѳѳхѳн найз нѳхѳд нь гэрч болсон.

Аршавин бол Оросын хамгийн орлоготой хѳлбѳмбѳгчиний нэг. Тэр Английн Арсеналд тоглож байхдаа сарын 10 мянган еврогийн цалин авч байсан. Одоо ч түүнд Казахстаны баг сарын 6000 $-ын цалин ѳгдѳг. Дээр нь ѳѳрийн гэх бизнестэй. Харин сэтгүүлч Юлия Барановская Аршавинаас салснаас хойш дахин дуулианд ѳртсѳн нь Галкин тэр хоёрын дурдалын романтай холбоотой.

Пугачёвагаас Галкиныг булаацалдсан Юлия Барановская

 

 

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
mgl:Сарын 10к 6к до****ын цалин гэж юу л солиороод байнадаа эрхэм сэтгүүлч болохыг горилогч гуай! 2018-10-20
zochin:ene setguulchdiin ihenkh ny bolovsrol muutai, ergen medleggui, medeendee analiz hiigeed unen zev medeelel esehiig ****lgachaj chadahgui estoi neg buduuleg yumnuud bolj dee 2018-11-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?