Д.МЕДВЕДЕВ: АНУ ОРОС УЛСАД ДАЙН ЗАРЛАСАН

2018-10-18  

Банк санхүүгийн хориг тавина гэдэг бол Оросын эсрэг дайн зарлаж байна гэсэн үг. Гэхдээ энэ зэргийн хоригийг Орос улс гэтэлж чадна. Оросын эдийн засаг ямар ч нөхцөлд дасан зохицох бүрэн чадвартай. Нэг л асуулт үүсэж байна. Банк санхүүгийн ийм хориг тавих ямар шаардлага байгаа юм бол? Энэ хориг нь олон улсын тогтсон хэвийн үйл ажиллагаа, тэр дундаа эдийн хэм хэмнэлийг л алдагдуулж байгаагаас өөр юу ч авчрахгүй. Орос-Америкийн эдийн засгийн цар хүрээ тийм ч том биш. Тиймээс энэ хоригоос АНУ хохирол амсахгүй. Орос-Америкийн худалдааны эргэлт жилдээ ердөө л 20 тэрбум ам.доллар. Энэ бол өчүүхэн тоо. Эндээс хэн ч хохирохгүй. Харин Европын холбоо бол Оросын гадаад худалдааны 45 хувийг эзэлдэг. Банк санхүүгийн хориг тавьснаар энэ эргэлт 50 хувь буурч, мөнгөний эргэлтийн тоо 450 тэрбум ам.доллараас 230 тэрбум ам.доллар болтлоо буурч байна. Энд харин Европ юу алдав гэдэг асуулт үүсэж байна. Европ юу алдав? Ажлын байр, орлогоо алдсан, Европ. Итгэлээ алдсан. Ийм л үр дагавартай хориг боллоо гэж Оросын ерөнхий сайд Медведев евроньюс телевизийн сувагт ярилцлага өгөхдөө онцоллоо.

Оросын ерөнхий сайд АНУ-ын банк санхүүгийн хоригийг. " нулимлаа". Энэ бол Орос улсад дайн зарлаж байгаагийн илрэл гэж евроньюс телекомпанид ярилцлага өгөхдөө дэлхий нийтэд зарлалаа. Энэ хориг Орос оронд хохиролтой биш, харин Европод хохиролтой тусна гэдгийг ч тэр яриандаа онцоллоо. Орос-Америкийн эдийн засгийн харьцаа маш өчүүхэн гэдгийг ч тоо баримтаар гаргаж ирлээ.

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?