ШОЙГУ ЯАГААД АЛЬ Ч ЕРӨНХИЙ САЙДЫН ҮЕД САЙДЫН СУУДАЛД ЗАЛАРДАГ ВЭ?

2018-10-18  

Шойгу бол Путины хүн. Путиныг анх гаргаж ирэхэд нь тус болсон. Путиныг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцоход нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Волошин шинэ нам байгуулсан. Энэ намыг Единство гэж нэрлэж даргыг нь хайсан. Единство намын даргаар Путиныг тавих нь эрсдэлтэй байсан учир тухайн үеийн Онцгой байдлын сайд, мэргэжлийн аврагч Шойгуг сонгосон байдаг. "Орос орныг Шойгу аварна" гэсэн мэдээллийг хэвлэлээр давлагаалуулах ажлыг тухайн үеийн үзэл суртлын баг эхлүүлсэн. Тэд амжилт олж, өрсөлдөгч Примаковыг ялж, Путиныг сонгосноор Путины эрин үе эхэлсэн. Тэр цагаас хойш Путиныг ерөнхийлөгч, ерөнхий сайдаар томилогдохын аль алинд нь сайдын суудлаас бууж үзээгүй цорын ганц хүн бол Шойгу. Шойгу БХЯ-ны сайд Н.Энхболдын урилгаар Монголд зочилж буйг онцгой анхаарах учиртай. Шинэ танк, зэвсэг нийлүүлэх яриа хэлэлцээг энэ айлчлал эцэслэнэ. Хамтарсан цэргийн сургуулилалт, мэргэжлийн боловсон хүчинг Орос улсад бэлтгэх асуудлыг ч хоёр улсын сайдын уулзалт шийдвэрлэх юм байна.

Шойгу. 1955 онд Тувад мэндэлсэн. Красноярск хотын Политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгсгөсөн. Оросын Батлан Хамгаалах Яамны сайд, Путины итгэлт анд. Гэр бүл нь аялал жуулчлалын бизнес эрхэлдэг. Гэр бүлийн жилийн орлого нь 300 сая төгрөг.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?