МИНИЙ СОНГУУЛЬД ЯЛСАН НЬ ОХУ-ЫН ХУВЬД МАШ МУУ ЗҮЙЛ

2018-10-27  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үзэж буйгаар, тэрбээр 2016 оны сонгуульд ялсан нь “ОХУ-д тохиолдсон хамгийн муу зүйл”. Гэхдээ АНУ-ын төрийн тэргүүн ОХУ-тай харилцаагаа хэвийн болгох нь зайлшгүй чухал гэж үзэж байна. “Та нарт хэлэхэд ОХУ-д урьд өмнө тохиолдож байснаас хамгийн муу зүйл бол миний сонгуульд ялсан явдал юм” гэж Трамп баасан гарагт Хойд Каролина муж улсад болсон уулзалтын үеэр мэдэгдсэн байна. “Гэхдээ бид Орос, Хятадтай, үнэнийг хэлэхэд бас Умард болон Өмнөд Солонгостой, Япон улстай, мөн бусад оронтой харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Энэ нь муу биш сайн зүйл юм. Бид үр дүнд хүрэхийн тулд цаашид ажилласаар байх болно” гэж Америкийн удирдагч нэмж хэлжээ. Трамп мөн Америкийн хэвлэлүүд гадаад бодлогынх нь амжилтын талаар бодитой үнэн зөв мэдээлэхгүй байгаа талаар дурдсан байна. “Владимир Путинтай хийсэн бидний уулзалт гайхамшигтай болсон. Гэтэл Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг аль болох сөрөг байдлаар мэдээлсэн. Бид ямар үр дүнд хүрснийг үнэн зөв мэдээлэх нь маш чухал юм” гэж Трамп үргэлжлүүлэн хэлжээ.

Финландын нийслэл Хельсинки хотод Оросын удирдагчтай гайхамшигтай дээд хэмжээний уулзалт хийсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч урьд нь нэг бус удаа мэдэгдсэн билээ. Трамп ийм мэдэгдэл хийхдээ олон хүний үзэж байсанчлан Оросын эрх баригчид түүнийг 2016 оны сонгуульд ялахыг хүсээгүй гэдгийг онцлон дурдаж байв. Оросын удирдагчтай хийсэн уулзалтаас Америкийн хэвлэлүүд дипломат харилцаанаас илүүтэйгээр “боксын тулалдаан” хүлээж байсанд тэрбээр эгдүүцэж дургүйцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зориг:Эх оронч ерөнхийлөгч гэж боддог. Эцсийн эцэст бүх хийсэн үйлдэл нь Америкийн төлөө юм. Амжилт хүсье 2018-10-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?