ХОЁР СОЛОНГОС ХИЛИЙН ХАРУУЛЫН НИЙТ 22 ПОСТЫГ ТАТАН БУУЛГАХААР БОЛЛОО

2018-10-27  

Хойд ба Өмнөд Солонгосын армийнхан тус хоёр улсын хил дагуу байрладаг харуулын тус бүр 11, нийт 22 постыг арваннэгдүгээр сарын сүүлээр бүрмөсөн татан буулгах тохиролцоог Баасан гарагт хийжээ. Өнгөрсөн сард Пёньянд уулзсан хоёр орны удирдагчид харилцан дайсагналаа бууруулах томоохон гэрээ байгуулсны үр дүнд уг алхам хийгдэж байна. Өчигдөр мөн хоёр талын армийнхан баруун хил дагуух 70 км урттай усан замд хамтарсан үзлэг шалгалт явуулж, иргэний зориулалттай хөлөг онгоцуудыг аюулгүй зорчдог болгох ажлын төлөвлөгөөг тохиролцжээ. Энэ долоо хоногийн эхээр талууд Зэвсэггүй бүс (DMZ) дагуу байрлуулсан газрын минийг цэвэрлэх ажиллагааг амжилттай дуусгасан. Бас хилийн Панмунжом тосгонд байрладаг харуулын цэргийн тоогоо бууруулж, галт зэвсгийг нь хураах ажлыг гүйцэтгэжээ. Минажуулсан хэсгийг цэвэрлэсний дараа уг зурваст 1950-1953 оны Солонгосын дайны үед үлдсэн цэргүүдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг хамтран явуулах юм. Дээрх бүх хамтын ажиллагааны үр дүнг хоёр Солонгосын армийн төлөөлөгчид арванхоёрдугаар сард хамтран дүгнэхээр болсон байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин харилцан итгэлцлийг бэхжүүлэх эдгээр алхмуудыг хэрэгжүүлж байгаагаа Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хураах АНУ-ын яриа хэлэлцээрт чухал нэмэр болно гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ ийм алхам хийснээрээ Өмнөд Солонгос өөрийгөө аюулгүй байдлын хувьд эрсдэлд оруулж байна гэж зарим шинжээчид дүгнэж байгаа юм. 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?