У.ХҮРЭЛСҮХИЙН ТЭРГҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАР УНАВАЛ ХЭН ХОХИРОХ ВЭ?

2018-10-30  

У.Хүрэлсүх үүнийг бодож тунгаасан. Засгийн газраа унагаж өөрөө гарч ирсэн хүн үр дагавраа хэнээс илүүтэй тооцож суугаа нь мэдээж. Гэвч тэр Засагт гарч ирээд юу хийв ээ? Ямар гавьяа байгуулав ? Бодьё, тунгаая. Фракцын зөрчлийг хурцатгасан. УИХ-ын бүдүүн бүлгээ 32:32 болгосон. Яг тэр эрчээрээ МАН-аа доод доод шатандаа хагалан, хоёр хуваасан. Иргэдэд амласан амлалтаасаа ухарсан. Татварыг нэмэгдүүлсэн. Торгуулийг ихэсгэсэн. Үнийн дарамт ихэссэн. Ард иргэдийн төр, засаг, тэр дундаа Ардын Нам-д итгэх итгэл унтарсан. Нийгмийн бухимдал нэмэгдсэн. Энэ бүхэнтэй У.Хүрэлсүх нэр холбогдсон. Ингээд бодохоор энэ Засаг хугацаанаасаа өмнө огцрох ёстой. Энэ засгийн газраас ч, тэр дундаа У.Хүрэлсүх ерөнхий сайд, түүний кабинетийн мэргэшсэн санхүүч гэх Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараас төсвийн реформыг хүлээж байсан нь талаар болсон. АН-ын Засаг барих үед 5 их наядаас хэтрүүлж үзээгүй төсвийг, хоөр дахин өсгөн 11 их наяд давуулан УИХ-д өргөн барилаа. Төсвийн реформыг хүлээж байснаас биш, төсвийн дураараа авирлах үйлдлийг хүлээж байгаагүй. Тойрог бүрт 5 тэрбум төгрөг байршуулсан нь "гишүүдээ зулгуйдсан тун арчаагүй, эрээ цээргүй" төсөв болжээ гэдгийг АН-ын зүгээс ч илчилж, жинхэнэ реформ хийхээс нааш хүлээж авах боломжгүйгээ Монгол улсын ерөнхийлөгч илэрхийллээ. Ингэж л улсын төсвөөр " гараа угааж", төсвийн "мөнгөөр найрласан".

Ийм төсөв оруулж ирсэн Засгийн Газар, түүнийг батлах гэж буй УИХ-тай ард иргэд хатуу тооцоо хийх цаг болсон байна.

Төсвөө нэмж батлаад л, түүнийгээ тойрогтоо хуваагаад " цохичихно". Тэгэж байтал Жижиг Дунд Үйлдвэрлэлийн дийлэнх санхүүжилтийг нь УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө "'хүртчихээр" энэ улс орон яаж хөгжих юм бэ? Цаана нь хэнд юу үлдэх юм бэ? Араатан амьтнаас ч дор юм болж байна. Арслан хүртэл барьсан ангаасаа үнэг, хярст зоог үлдээдэг, үнэг хярс зэрэг махчин амьтанууд хүртэл жигүүртэн шувуунд бас нэг "тонших "яс, хальсыг нь бас үлдээдэг. Тэгвэл Монголын УИХ, Засгийн газрын эрх мэдэлд хүрсэн этгээдүүд ард түмэнд " тонших" яс ч үлдээлгүй дээгүүрээ " цохиж, залгиж", мөнгө гэхээр л " чичирч" байна. Ийм эрээ цээргүй, арчаагаа алдсан Засгийн газрыг, энэ засгийн Газрыг бүрдүүлж буй МАН -ын толгой нь эргэжээ. Загас толгойноосоо өмхийрдэг гэдэг үйл явц МАН-д өрнөж байна.

Тиймээс МАН, түүний дарга У.Хүрэлсүх Засгаа авч үлдэх арга саам сүвэгчилж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг " залгисан" зарим нэг " мангасаасаа" салж, Засгаа аврах арга замдаа шилжжээ. Ганц нэгийг золиосолж эс чадваас тэр өөрөө хөлөг онгоцтойгоо хамт живнэ. Нам нь ч сүйрнэ. Тиймээс Засаг руу " асах түймрийн галыг унтраах" цурам татаж, зарим нэг сайдаасаа салах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн байна. Шинээр томилогдсон Зам тээврийн сайд Я.Содбаатар, Хөдөө аж ахуйн сайд Батзориг нараас өгсүүлээд" хариуцлага тооцох" сайд нарын нэрс гарчээ. Сайдын албан тушаалаасаа сайн дураараа татгалзан огцрох ч сайд гараад ирэхийг хүлэгээд нэмрийг олсонгүй. Тийм ухамсар, хариуцлага энэ кабинетад алга. Я.Содбаатар зээл авснаа үгүйсгээгүй ч, энэ бизнест гэр бүлээрээ оролцохоо болиод удаж буй гэх тайлбарыг хэлээд амжлаа. Энэ бол сайн дураараа өргөдлөө өгөхгүй, дээр нь огцрох хүсэлгүйгээ илэрхийлж буй илэрхийлэл гэж ойлгож болно.

Ийнхүү У.Хүрэлсүх кабинетээ , өөрийгээ авч үлдэхийн тулд " шүд сугалахыг" зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн байна.

Тэгснээрээ, Хүрэлсүх гэх " ардын баатар эр"-ийн нүүрэндээ зүүсэн багийг хуулж, хуурамч дүр төрхийг бүрэн илчиллээ.

Түүний эх оронч, шударга хүний дүр төрхөд тоглож байсан жүжиг ийнхүү төгсөв.

 

 

 

Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:АРД ТҮМЭН Л ХОХИРНО Ш ДЭЭ 2018-10-30
Pэгзэн:CHADAMJGVI ZASAG OGTSOR!!!!!!!!!!!!!!!! 2018-10-30
ЗОЧИН:УИХ ТАРВАЛ ТААРНА 2018-10-30
ooohoo:ogtsor ogtsor 2018-10-30
иргэн:Зээл авсан гишүүд буруутайд тооцогдвол их хурлаас биш нэр цэвэр боловсролтой хууль мэддэг залуу ахмад хамаагүй сайд олж тавих хэрэгтэй. Цаг хугацаа бага байна. Засаг огцруулж болохгүй. 2018-10-31
****:****aa sarangerel avgai 2018-10-31
mlmm:СОДБААТАР АЛГА ХҮРЭЛСҮХИЙН ДОТНЫ АНД НӨХӨР 2018-11-01
Зочин:Сайн дураараа ажлаа өгөөд Засгийн газар тарвал шударга хэрэг болно. Дараагийн сайд нарт давхар дээлгүй, салбараа сайн мэддэг, турш****тай, саарал ордонтой санхүүгийн холбоогүй хүнийг олоод тавьчихвал ажил жаахан урашилна. 2018-11-02
зориг:Сайн байцгаана уу. Энэ нийтлэл нэр нь сүржин мөртлөө нэртэйгээ ямар ч хамааралгүй юм бичжээ. Уг нь Энхбат гуайг овоо нийтлэл ч гэж бодож байсансан. Цаашид бодолцоно биз. Ер нь бол ард түмэн ба Монгол улс л хохирно , харин МАНАН бүлэг хожино. Бодит үнэн хариулт нь энэ л байна даа. 2018-11-07
Bi:Undarmaa oyundari nar munguu tuluud ****lguulaarai!!! 2018-11-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?