Д.ГАНТУЛГЫН АРААС Б.БАТЗОРИГ ТАХИМАА ӨГЧ, УИХ-ЫГ ОРХИХ УУ?

2018-11-05  

У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар дэнжигнэж байна. Кабинетийн гишүүн Б.Батзориг, Я.Содбаатар нар нь ЖДҮДС-аас өөрсдөдөө санхүүжилт авч, авилгын хэрэгт орооцолдсон. Засгаа аварч үлдэхийн тулд Б.Батзоригийг шахаж, шавдуулж, сайдынхаа албан тушаалаас саналаараа татгалзаж байна гэж хэлүүлсэн. Тэгснээрээ дэнжигнэх засгийн газраа аварч үлдэж чадахгүй гэж нийгэм олон дүгнэж байна.

Б.Батзоригийн араас Я.Содбаатар ч огцрох ёстой. Мөн намын, сонгуулийн шинж чанартай, улс орны хөгжлийн бодлогыг уландаа гишгэсэн төсөв боловсруулсан У.Хүрэлсүхийн Засгийн газар кабинетээрээ огцрох ёстой гэж эрүүл саруул бодолтой хүмүүс үзэж байна.

Ийм төсвийг дэмжихгүй, тиймээс Засгийн газрыг огцортол, ЖДҮДС-гаас өөрсдөдөө мөнгө хуваарилсан өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцтол УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж буйгаа АН-ын гишүүд илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ЖДҮДС-ийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн байгууллагаас шалгах болсон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Батзоригийн халдашгүй бүрэн эрхийг нь цуцалж, УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Прокурорын газраас УИХ-ын даргад хаяглан ирүүлсэн байна. Хариуг 48 цагт багтаан өгөх хуультай учир МАН-ын бүлэг нэн даруй хуралдах болжээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Самбуу:энэ угаасаа худлаа гар ш дээ 2018-11-05
ZOCHIN:ATG ajlaa hiihgvi bnao myanga bicheed ch hereg algoo 2018-11-05
монголчууд:Төрөлхийн луйварчинг одоо их хурлаас зайлуулж шоронд суулга 2018-11-06
иргэн:Гишүүнээс нь буулгаад тэр өмөөрч хамгаалаад байгаа Даваасүрэнг давхар шалгах хэрэгтэй эд нарын хармаа нэг гэдэгт нэг их эргэлзэх хэрэггүй.Эх хүн л төрсөн үрээ ингэж цээжээрээ хамгаалдаг . 2018-11-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?