Энэ сарын 2-ны өдөр Гэр хороолол хөдөлгөөнөөс УИХ-ыг тар хэмээн шаардлага тавьж жагссан. Тэгвэл энэ удаад дахин жагсаж иргэдийн гарын үсгийг цуглуулан өргөн барихаар болжээ.
Жагсаал зохион байгуулагчид ёс зүйгүй гишүүд албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮС-аас зээлд хамрагдсан нь өдөр ирэх бүр батлагдсаар нэмэгдсээр байгаад дургүйцэн УИХ хурал тарах нь зүйтэй хэмээн жагсаж байна.
Жагсаалд оролцож байгаа иргэдийн дийлэнх нь гэр хороололын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэд байна.
Б.ХУЛАН