УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙГ БЭЛНЭЭР ХУРААН АВЧ ДУР МЭДЭН ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БАЙЖЭЭ

2018-11-21  

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллах үеэр тус аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамж болон гэрчилгээний үнийг бэлнээр хураан авч хадгалдаг байсныг таслан зогсоожээ.

Тэрээр тусгай зөвшөөрөл авсан 23 байгууллагаас нийт 4.1 сая төгрөг бэлнээр хүлээн авснаас эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох аймгийн Засаг даргын дэргэдэх комиссын гишүүдийн урамшуулал, хоолонд 554 мянган төгрөг зарцуулсан гэх ба 1.1 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна.

Тус аймгийн Засаг даргаас эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2017 онд 5, 2018 онд 8 шинээр олгож, нийт 74 байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Холбогдох албан тушаалтны тайлбарласнаар тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тэмдэгтийн хураамжийг өмнө нь авч байгаагүй,  2017 оны сүүлээс хурааж эхэлсэн ажээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дээрх зөрчлийг таслан зогсоосон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг зохих дансанд төвлөрүүлж, энэ тухай мэдэгдэхийг шаардаж, цаашид бэлнээр хурааж авахгүй байхыг анхааруулав.

 

 

 

АТГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?