М.АМАРБОЛД, Д.ЖАВХЛАН НАРЫН НИЙТ ЭДЛЭХ ЯЛЫГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ТОГТООЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2018-11-23  

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан.

Энэ хэрэгт холбогдох хоёр этгээдийн шүүх хурал яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан оролцож байна. Тэрээр  “Энэ хэргийг шийдэхдээ төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй, хэргийн материалтай танилцаагүй байгаа хэдий ч хохирогчид хүчээр архи уулгасан шинж тэмдгүүд байсан тухай дурдаад  Монголын ард түмэн гэмт хэрэгтнүүдийн эсрэг дуу хоолойгоо өргөөсэй” гэлээ.  

М.Амарболд, Д.Жавхлан нарт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарбол, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ТОГТООЖ, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?