Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, харилцаа, хандлага үйлдэл бүр чухал тул “Эерэг бол гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхад оршдог байна.
2017 онд тус аяныг анх удаа төрийн байгууллагуудыг өргөнөөр хамруулан зохион байгуулсан бөгөөд аянд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, яамд /13/, нийслэл, дүүрэг /9/-ийн ЗДТГ зэрэг 30 орчим байгууллагын 2300 гаруй төрийн албан хаагчид, байгууллага, хамт олноороо “Цагаан тууз" зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг уриалах санаачилгыг байгууллагын цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллажээ.
МАНАЙ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭНЭ ОНЫ ЭХНИЙ АРВАН САРЫН БАЙДЛААР:
Энэ жилийн аян 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж байгаагийн зэрэгцээ олон нийт рүү чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, контентуудыг үйлдвэрлэж, түгээж байгаагаараа онцлог болж байна. Тус аяныг тэмдэглэн өнгөрүүлэхийн хүрээнд ирэх сарын тавны өдөр "Цагаан туузтаны хөдөлгөөн” зохион байгуулагдах бөгөөд тус хөдөлгөөнд төрийн 100 орчим байгууллагыг нэгтгэж, байгууллагын ажилтан, албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяны мэдээллийг хүргэхээр төлөвлөөд буй талаар мөн мэдээллээ.