ӨНГӨРӨГЧ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД 37 ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ГЭМТЖЭЭ

2018-11-23  

Өнгөрсөн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. Нийт 1304 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 988 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ба нийслэлд 37 гэмтэж бэртсэн байна.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 66 хувь нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 24 хувь нь мөргөлдөх хэлбэрээр, 6 хувь нь онхолдох хэлбэрээр, 3 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллалаа.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Давааны ар” гэх газар асфальтан замд амины Mitsibishi Fuso маркийн автомашиныг зогсож байхад амины T.Land cruiser-200 автомашин мөргөж мөн эсрэг урсгалаас ирж байсан T.Ipsum маркийн автомашиныг мөргөж, 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт,
  2. СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, СХД-ийн ордог гарцанд T.Pruis маркийн автомашин H.Accent маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8-9 насны 4 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 19 хувиар өссөн үзүүлэлттэй бол гэмтсэн хүний тоо 11 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 19 хувиар тус тус буурсан байна.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?