АРВАННЭГДҮГЭЭР САРЫН “ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2018-11-23  

ТЦА-наас санаачлан сар бүр зохион байгуулж буй “Чадварлаг алба хаагч” шалгаруулах ажлын хүрээнд 11 дүгээр сарын чадварлаг алба хаагчаар Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.Цэлмэгсайхан бусдыгаа манлайлж шалгарлаа. 

Тэрээр энэ сард ажиллах хугацаандаа Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд эрэн сурвалжлагдаж байсан 14 хүнийг олж тогтоон харъяа байгууллагуудад шилжүүлж ажилласан ба гудамж замд хийх хяналт шалгалтын үеэр бусад төрлийн 21 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн бусад алба хаагчдаа хошуучлан ажилласан байна.

Мөн өөрийн санаачлагаар мэдлэг, ур чадвараа ашиглан харьяа хэлтсийнхээ алба хаагчдад компьютерийн хэрэглээний программыг ашиглах талаар сургалт зохион байгуулсан байна.

“Чадварлаг алба хаагч"  нийт 7 үзүүлэлтээр шалгаруулдаг бөгөөд үүнд : 

Гэмт хэргийн ирүүлэлт

Сургалтын идэвхи

Бие даан суралцсан байдал

Ёс зүй

Сахилга хариуцлага

Шинэ санал, санаачлага 

Албаны техник хэрэгсэл ашиглалт 

Хувцаслалт, биеэ авч явах байдал зэргийг үндэслэн шалгар үзүүлэлтээр шалгаруулдаг байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?