"НЭХҮҮЛ” НАМ БУС ЗАЛУУСЫН ХӨДӨЛГӨӨН “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ХОЛБОО” ТББ-УУД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2018-11-25  

“НЭХҮҮЛ” нам бус залуучдын хөдөлгөөнөөс зохион байгуулж байгаа “НЭХҮҮЛ” жагсаал ЯГ ОДОО ТАЛБАЙД болж байна. Жагсаал зохион байгуулагчид нь Нам бус залуучууд, болон “Баялаг бүтээгчдийн холбоо” ТББ-ууд болон Жижиг дунд бизнес эрхлэгчид, Монголын инженерүүдийн холбоод зохион байгуулан оролцож байна.

 

Жагсаалд оролцогчид "Одоо л бид өөрсдийнхөө төлөө нэгдэхгүй бол маргааш гэдэг үг оройтно. Хууль тогтоох байгууллага хуулиа зөрчиж байхад иргэд бид зүгээр суусаар байхуу ? хэмээн орилж байлаа.

"Жирийн иргэд хууль зөрчсөн бол арга хэмжээ авхуулдаг гэтэл Улс төрчид, УИХ-ын гишүүн албан тушаалтангууд яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ ? Хууль яагаад бидэнд эрх тэгш үйлчлэхгүй байна вэ ? Бид нэхэх болно шаардах болно" хэмээн орилж байлаа. 

Цуглаанд оролцогчид таван зүйлийг Засгийн газраас шаардаж байна.

  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан сайдууд болон УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох
  • ЖДҮХС-гаас авсан зээлийг буцаан төлүүлэх
  • ЖДҮХС-гаас зарласан төсөл сонгон шалгаруулалтыг нийтэд ил тод болгох
  • ЖДҮХС-д Сангийн яамнаас хийж байгаа шалгалтыг нийтэд ил болгох
  • УИХ нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хууль батлах. Хэрэв дээрхи шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ТББ-ууд мэдэглээ.

Хариуцлага нэхэх ард тумний цуглаан дээр М.Энхболд даргын зурган дээр иргэд дургүйцлээ илэрхийлж нэн яаралтай огцор гэж уг дайн нарын усэг зурлаа.

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
setgeliin hoorol oo gej deer zahialgat:Mongol uls huuligui,duremgui zasagtai boljee. Ene humuus odoo henii toloo heniig gutgej doromjlood baigaa yum bol. JDU-iin tolgollogch ni bieree boditoor baigaa Hurelsuhiig harahgui baina uu? Mongo o****hvol heniig ch gutgedeg tsag irchihev uu dee. Hurelsuh shig melzeed gutgeed baival,Battu**** shig tsom tsom hulgailaad baival uls hogjih hereg uu. 2018-11-26
монгол:тун зөв зүйл. өшөө урагшаа 2019-02-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?