4 АЙМГИЙН 50 СУМЫН ЦАХИЛГААН ТАСАРЧЭЭ

2018-11-26  

Өнгөрсөн шөнө болсон / 2018.11.25-26 / хүчтэй шуурганы улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна.

Увс аймгийн Түргэн суманд ѳндѳр хүчдэлийн 3 шон, Ховд аймагт 9 шон, Баян-Өлгийд мөн төдий хэмжээний шон унасан мэдээтэй байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын унасны улмаас Баян-Өлгий аймгийн 12, Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15, Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарчээ.   

Одоогоор сумдыг дулаанаар хангах төвүүд нөөц үүсгүүрээр ажиллаж байгаа бөгөөд гэмтлийг засварлахад дор хаяж 48 цаг болох бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.

Мөн хүчтэй салхины улмаас Баян-Өлгий, Өмнөговь, Завхан суманд нийт 50 гаруй айлын гэр, 10 гаруй аж ахуй, байгууллагын байшингийн дээвэр салхинд хийсч, нурсан мэдээтэй байна. 

Хүчтэй салхи, шуурганы үеэр Увс аймгийн Улаангом сумын малчин Ц / 46 нас, эмэгтэй/, Б /23 нас, эрэгтэй/ нар 11 дүгээр сарын  25-ны өдрийн 06:00 цагт малтайгаа сураггүй болсон мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, иргэн Ц, Б нарыг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13:59 цагт эсэн мэнд олж, хоёр иргэний амь насыг авран хамгааллаа.

Мөн Ховд аймгийн Булган суманд 900 гаруй толгой мал шуурганд уруудсан дуудлагаар Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж, шуурганд уруудсан малыг олж, эзэнд нь  хүлээлгэн өгөөд байна

Хүйтний эрч эрс чангарч байгаа энэ үед баруун аймгуудыг дайран ѳнгѳрѳх 30 м/сек хүчтэй шуурганы улмаас олон хоногоор цахилгаан тасрах эрсдэл үүссэн тул иргэдийг хувийн бэлтгэлээ сайтар базаахыг ОБЕГ, болон УЦУОШГ-аас анхааруулж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?